Хирсний эвэр хорт хавдар анагаадаг гэсэн ярианаас улбаалж энэ амьтан устах аюулд орсон байна. Хирсний эвэр нь адууны туурай, яст мэлхийн хошуутай ижил төстэй бүтэцтэй, кератинаар баялаг. Химийн найрлагийн хувьд хүхэр их хэмжээгээр агуулсан амин хүчил, цистеин, тирозин, хистидин, лизин, арганин, давс, кальци карбонат кальцийн фосфат гэсэн бүтэцтэй. Хятад, Вьетнамын уламжлалт эмчилгээнд зориулж хирсний эврийг хууль бусаар худалдан борлуулдаг учраас 2009 онд хар зах дээрх хирсний нэг кг эвэр 50 мянган ам.доллар хүрч байжээ. Хятадын уламжлалт анагаах ухаанд 2000 гаруй жилийн турш халуун буулгах, хэрх, тулай болон бусад эмгэгийг эмчлэх зорилгоор ашиглаж иржээ. Мөн могойнд хатгуулсан бол хорны ерөндөг, хий юм үзэгдэх, хижиг өвчин, хатги, толгой өвдөх, бөөлжих, хоолны хордлого болон "чөтгөр эзэмдүүлэх" бие, сэтгэлийн олон өвчнийг анагаадаг тухай эртний сударт бичсэн байдаг гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт