ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тамхины хайрцгийг өөрчлөхөд тамхидалт 14 хувь буурчээ

    2012 онд Австрали улс тамхины хайрцгийг цулгуй болгож, тамхины хор хөнөөлийг харуулсан бодит зураг, сурталчилгаа хэвлэхийг хуульчлан тогтоосон анхны улс болсон юм.  Чидун жимсний ногоон өнгө нь залуучуудад таалагддаггүй өнгө бөгөөд 2012 оны 12-р сарын нэгнээс тамхины хайрцаг дээр компанийн лого хэвлэхийг хориглосон байна. Савлагааг ингэж өөрчлөхтэй зэрэгцэн тамхины татвараа нэмж, улмаар 2018 он гэхэд тамхичдынхаа тоог 2007 оныхоос 16.6 хувиар буулгахыг Австралийн засгийн газар зорьсон байна.  2012 оноос хойш хууль хэрэгжсэн эхний 34 сарын байдлаар Австрали улсын тамхичдын тоо 100 мянгаар цөөрсөн эерэг өөрчлөлт гарчээ. Түүнчлэн хоёр жилийн дотор тамхидалт 14.4 хувь буурсан байна.

    Тэгвэл Австрали улсаас үлгэр дууриал авч Франц, Их Британи, Ирланд улсууд энэ оны тавдугаар сараас эхлэн энэ хуулийг хэрэгжүүлэх болжээ. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сараас Францад, тавдугаар сараас хойш Их Британи, Ирланд улсуудад нэгдсэн савлагаагүй тамхи худалдах нь хууль бус явдалд тооцогдох болжээ.

    Мөн дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан Шинэ Зеланд улс тамхины хайрцгийг нэг ижил болгох дэлхийг хамарсан аянд нэгдсэнээ зарлалаа.Шинэ Зеланд улсын хувьд жил 12 цэл залуу хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна. Анх Шинэ Зеландад 2013 онд тамхины хайрцгийг нэг ижил болгох үйл ажиллагаа эхэлжээ. Барууны улс орнуудаас гадна Канад, Сингапур, Бельги, Өмнөд Африк зэрэг улс орнууд энэ жишгийг дагах болсон байна. Бүх тамхийг ижил хайрцагтай болгоё. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй