ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зуны улиралд тохиромжтой нүүр будалтын 11 алхам

    Эмэгтэйчүүд бид арьсаа хамгаалах хэрэгтэй байдаг. Ялангуяа зун. Арьсаа хамгаалахаас гадна яаж богино хугацаанд үзэсгэлэнтэй болох хялбар дарааллыг сонирхуулж байна.

    Хамгийн түрүүнд  та суурь тосоо түрхэж, будгаа аль болох удаан тогтоцтой шинэхнээр нь байлгах үүднээс primer, base-н аль нэгийг түрхээрэй. Base болон primer-г нэг дор түрхэх нь тохиромжгүй.

    Үүний дараа өөтэй хэсгүүдэд, нүдний доод зовхины хөхөрсөн хэсэгт өө дарагч түрхэнэ. 

    Нүүр, хүзүүндээ суурь кремээ түрхэх нь арьсны өнгийг жигд цэвэрхэн харагдуулах тул орхиж болохгүй зүйл шүү. Мөн батгаших өвчтэй болон тос их ялгардаг бол усан суурьтай крем сонгох нь бохирдол, батганаас сэргийлнэ.             

    Манай улсад зун шороо босох, тоосонцортой байх тохиолдол их тул шороо тоос наалдах, наранд түлэгдэж, борлохоос сэргийлэх үүднээс хуурай энгэсэг заавал хэрэглэх хэрэгтэй.

    Монгол эмэгтэйчүүдийн хувьд бронзер хэрэглэх нь  тун цөөхөн байдаг. Бронзерийг нүүр, хүзүү, цээжин хэсэгт түрхдэг. Бронзерынхоо өнгөө зөв сонгох нь маш чухал.

    Мөн нүүр будалтын салшгүй нэг хэсэг нь хацар өнгөлөгч билээ. Хацраа өнгөлөх нь царайг илүү ялдам, эрүүл харагдуулна. Арьсныхаа өнгөнд  тааруулан ягаан, улбар шар, боровтор зэрэг өнгүүдийг сонгон хацар болон  шанаанд түрхэнэ. Монгол бүсгүйчүүд инээмсэглэхэд товойдог хэсэг дээрtt хацар өнгөлөгч түрхэх нь илүү тохиромжтой юм.

    Хөмсөг хамгийн гол зэвсэг биш гэж үү, бүсгүйчүүдээ? Тийм учраас хөмсгөө зориулалтын харандаа болон тениэр будсаны дараа үсийг нь eyebrow mascara- аар будвал хэд дахин натурал, өөрийн мэт харагдах болно шүү.

    Уруулаа будахдаа төрөлх хэлбэрийг төгс харагдуулах үүднээс  хүрээлэгч, уруулыг будгийг хослуулж  хэрэглээрэй.

    Одоо нүд рүүгээ орцгооё. Нүдээ байгаа хэмжээнээс нь илүү том, хүнхэр, өнгөлөг харагдуулах нь нүдний тениэс шууд хамааралтай. Монгол бүсгүйчүүдийн нүдэнд бол бор өнгийн уусгалт хамгийн сайхан зохидог.

    Нүдэнд контур зурах нь нүдийг том, сэргэг харагдуулна. Мөн цулгуй харагдахаас сэргийлнэ.

    Одоо сормуусаа будах л үлдлээ.  Хэт их дарайлгалгүй хөнгөн будна. Доод сормуусаа будсанаар нүд байгаа хэмжээнээсээ томорч харагдах боловч ихдүүлвэл оворжуу харагдах талтай.

    Ингээд л боллоо                                          

                                                                                   Бэлтгэсэн: Д.Уугантуяа

     Эх сурвалж: Elle.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй