ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2016 оны олимпын холын зайн гүйлтэд гурван ихэр тамирчин оролцоно

    Тун удахгүй эхлэх Риогийн Олимпод оролцох гэж байгаа Эстони улсын тамирчдын тухай сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Эстони улсын тамирчид болох гурван ихэр бүсгүйчүүд холын зайн гүйлтэд оролцох гэж байгаа нь олимпийн наадмын түүхэнд байгаагүй үйл явдал юм. 

    Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн Марафоны төрөлд Эстони улсын тамирчид болох Лейла, Лийна, Лили Луйк нар оролцох гэж байна.

    Усны дусал мэт адилхан эгч дүүс гурвуулаа тамирчин болж, гурвуулаа олимпийн наадамд оролцох эрхээ авсан нь сонирхолтой тохиолдол юм.

    Олимпын наадмын түүхэнд ихэр тамирчид нэг төрөлд өрсөлдөж байсан ч гурван ихэр тамирчин нэг төрөлд өрсөлдсөн түүх байхгүй юм байна.

    Энэ жил 30 настай бүсгүйчүүд бүгд адилхан шаргал үс, цэнхэр нүдтэй. Тэд 24 настайгаасаа хойш буюу Эстони улсын өмнөд  нутагт орших Тарту хотын их сургуульд суралцаж бйах үеэсээ хойш марафон гүйлтээр хичээллэж байна.

    Олон улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн үеэсээ хойш эгч дүүс Олимпод оролцохоор бэлдэж эхэлсэн байна.

    Тэд олимпын наадамд түрүүлэхийг биш гурвуулаа хамтдаа барианд орж хувийн амжилтаа эвдэхийг зорьж байгаа бөгөөд ирэх 6-р сараас Италид очиж бэлтгэлээ хангах юм байна.

    Дашрамд мэдээлэхэд Кени улсын домогт тамирчин Тики Гелана 2012 оны Лондоны олимпод 2 цаг 3 минут, 7 секундын амжилт гаргаж, рекорд тогтоож байсан.

    Тэгвэл  ихэр бүсгүйчүүдийн ууган нь болох Лейла 2013 онд Шанхайн марафонд 2 цаг 37 минут 30 секунд гэсэн хувийн дээд амжилтаа тогтоосон бол Лийна, эгчээсээ 2 минут 30 секундын хойно барианд оржээ.

    Гурван ихрийн хамгийн бага болох Лили харин эгч нараасаа 45 секунд хоцорч байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй