АНУ-д жилд 5000 буюу өдөрт 12 хүн барилгын талбарт амь насаа алддаг байна. Аюулгүй байдлыг өндөр түвшинд сахих ёстой энэ салбарт ийм олон хүн амь үрэгдэж байгаа нь барилгын ажилтнууд хөдөлмөр, аюулгүй байдлын талаар мэдлэг хангалтгүй байгааг гэрчилж байна.
АНУ-д өндрөөс унах, барилгын шат нурах, цахилгаанд цохиулах, ухсан суваг шуудуу руу унах, хэт их ачаалал авах зэрэг шалтгаанаар амь насаа алддаг байна. Барилгын ажилтнууд ажилдаа яарсан, сэтгэлээр унасан, хөөрөлд орсон үедээ ноцтой алдаа гаргадаг байна. Түүнчлэн ядарсан байх, ур чадвар дутмаг байх зэрэг нь ноцтой алдаанд хүргэдэг өөр нэг хүчин зүйл болдог байна.
Тэгвэл Нью-Йорк мужид барилгын ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сараас барилгын хяналт шалгалтыг ойртуулж, аюулгүй байдлын стандарт зөрчсөн тохиолдолд оноох торгуулыг дөрөв дахин нэмэгдүүлсэн байна.
Нью-Йорк хотод барилгын салбар эрчимтэй өсч байгаагаас өнгөрсөн онд 433 удаа барилгын осол гарсан нь 2014 оныхоос 75 хувиар нэмэгдсэн дүн. Барилгын салбарт огцом өсөлт гарахын өмнө 2009 онд 2015 оныхоос 98 хувиар бага буюу 218 удаа осол гарчээ.
Хотын захирагч Де Бласио 2015 онд гарсан нийт ослын 70 хувь 10 давхраас бага өндөртэй барилга дээр гарсныг мэдэгдээд 10 давхраас доош, 15 давхраас дээш өндөртэй барилга гэсэн хоёр чиглэрээр шалгалт явуулах болсон байна.
Түүнчлэн аюулгүй байдлын стандартыг зөрчсөн тохиолдолд торгуулийн хэмжээ 2400 доллар байсныг 10 мянган доллар болгож нэмэгдүүлжээ.
Харин тухайн барилгын салбарт аюулгүй байдлыг хангах албан тушаалтан ажиллаагүй тохиолдолд өмнө 5000 доллар байсан торгуулийг 25 мянган доллар болгож нэмсэн байна.
Түүнчлэн 6-р сараас эхлэн 10 давхраас доош өндөртэй барилгад ийм албан тушаалтныг байнга ажиллуулах болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт