Өнгөрсөн 3-р сард Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани өөрийн биеэр энэ мэдэгдлийг хийсэн байна.
Энэ жил 81 настай Армани орчин цагт шинэ технологиуд нэвтэрч байгаа тул амьтны арьс, үсийг ашиглахгүй болсноо зарлаж, байгаль, ан амьтдыг хамгаалж, анхаарах Армани загварын ордны бодлогод энэ шийдвэр нийцэж байгааг ч мэдэгдсэн байна.
Армани групп компанид Жоржио Армани, Эмпорио Армани, Эй Жи Армани Жинс бэлэн хувцасны брэнд, Армани каса гэр ахуйн тавилгын брэндүүд багтдаг.
Энэ шийдвэрийг сайшааж Humane Society International буюу хүмүүнлэг нийгэм олон улсын байгууллагаас “Арьс үсийг нь авах гэж амьтан хөнөөх нь загварлаг явдал биш гэдгийг харуулсан хамгийн хүчтэй үйлдэл боллоо” гэж мэдэгджээ.
Арманигаас өмнө Hugo Boss, Calvin Klein, Tommy Hilfiger and Ralph Lauren брэндүүд амьтны арьс, үсний оронд нийлэг эдлэл ашиглаж эхэлсэн байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт