ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япон газар хөдлөлийн хохиролд 19 тэрбум иен олгоно

    Япон улсдаа тэргүүлдэг үл хөдлөх хөрөнгө даатгалын гурван компани Кумамотод болсон газар хөдлөлийн хохиролыг 19 тэрбум иенээр үнэлснээ зарлалаа.

    19 тэрбум иен нь 172 сая ам.доллартай тэнцэх бөгөөд энэ үнийн дүнд гэмтсэн үйлдвэрийн барилгууд, тоног төхөөрөмжийн төлбөр багтаж байна.

    19 тэрбум иенийн 5 тэрбумыг Tokio Marine Holdings компани, 12 тэрбумыг MS&AD Insurance Group Holdings компани, үлдсэн хоёр тэрбум иенийг Sompo Japan Nipponkoa Holdings даатгалын компаниуд тус тус төлөх болжээ.

    4-р сарын 14-нд Кумамотод болсон газар хөдлөлийн уршгаар олон тооны байшин нурж, хөрсний гулгалт үүсэн, тус бүсэд үйл ажиллагаа явуулж байсан цахилгаан хэрэгсэл, машины сэлбэгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон билээ.

    Энэ гурван даатгалын компани 2011 онд Тайланд улсад үер усны гамшиг тохиоход тэнд үйл ажиллагаа явуулж байсан Япон компаниудын хохирол 425 тэрбум иенийг тэлж байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй