Харвард их сургуулийн Улстөрийн хүрээлэнгээс АНУ-ын 18-29 насны сонгогчдын дунд урьдчилсан байдлааар улс орныг хамарсан санал хураалт явуулахад Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон 61 хувийн дэмжлэг авчээ.
Америкийн залуучуудын 25 хувь нь нэр дэвшигч Дональд Трампийг дэмжсэн бол сонгогчдын 14 хувь нь хэнд саналаа өгөхөө шийдээгүй гэжээ.
Харвард их сургуулийн Улстөрийн хүрээлэн үүнтэй адил санал хураалт, судалгааг 2000 оноос хойш 16 жилийн хугацаанд 29 удаа явуулсан байна.
Тус хүрээлэнгийн захирал, доктор Мэгги Уиллъямс “Шинэ зууны сонгогчид ирээдүйдээ их анхаардаг болсон. Энэ удаагийн сонгуулиар залуус боловсрол эзэмших боломж, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, эдийн засгийн асуудалд соргог хандаж байна” гэжээ.
Санал хураалтын дүнг дэлгэрүүлбэл 30-аас доош насны таван сонгогч тутмын гурав нь Ардчилсан нам цагаан ордныг удирдах нь зүйтэй гэж үзсэн бол гурван хүн тутмын нэг нь л Бүгд найрамдах намыг дэмжсэн байна.
Мөн шинэ зууны сонгогчдын тавны гурав нь Америкийн өнөөдрийн нийгэмд эмэгтэй хүн мэргэжлийн хувьд өсч дэвшихэд саад тотгор байна гэж үзсэн бол 64 хувь нь эрчүүдэд давуу тал байсаар байгааг онцолжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа таван хүний дундаас эмэгтэйчүүдийн асуудлыг хамгийн сайн шийдэж чадах хүнийг эмэгтэй нэр дэвшигч гэж үзсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт