Франц улсын нийслэл Парис хотод орших Луврын музейг ирж үзсэн хүмүүсийн тоо 2015 онд өмнөх жилээс 600 мянгаар буурсан ч дэлхийн хамгийн олон хүн зочилсон шилдэг 10 музейн жагсаалтыг 8.6 сая гэсэн тоогоор тэргүүлжээ.
Цаашилбал Лондон хотын Бритиш Музейд 6.8 сая хүн, Нью-Йорк хотын Урлагийн Метрополитан музейд 6.5 сая, Ватикан хотод 6 сая, Лондон хотын Үндэсний уран зургийн галлерейд 5.9 сая, мөн хотын Орчин үеийн урлагийн Тате музейд 4.7 сая хүн зочилсон байна. Вашингтон Диси хотын уран зургийн үндэсний галлерейд 4.1 сая, Парис хотын Орсе музейд 3.4 сая хүн өнгөрсөн онд иржээ.
Манай хойд хөрш дэх Санкт Петербург хотын Эрмитаж музейд 3 сая 600 мянган хүн ирж, жагсаалтын 9-рт орсон байна. Харин энэхүү жагсаалтад Ази тивээс цор ганц музей багтсан нь Тайпей хотын Үндэсний ордон музей.
Тайвань арлын Тайпей хот дахь ордон музейд ирсэн нийт 5.2 жуулчдын ихэнх нь Хятадын эх газраас ирсэн байна. Өөрөөр Жагсаалтын 2-рт орсон Бритиш музей нь үнэ төлбөргүй учраас Лондон хот дахь музейнүүдээс жагсаалтын эхэнд бичигджээ. Музейд олон хүн татах нэг гол шалтгаан нь дэлхийд алдартай уран зургийн үзэсгэлэн гаргах байдаг. Нэг жишээ татахад Токио хотын Метрополитан урлагийн музей Парисын музейгээс Клод Монегийн бүтээлүүдийг зээлж үзэсгэлэн гаргахад өдөрт 10 мянган хүн ирж байсан түүхтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт