ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дахин төлөвлөлтөөр хашааны газраа чөлөөлсөн 50 айл тохилог орон сууцандаа орлоо

    Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч "Гангар инвест" ХХК иргэдтэйгээ тохиролцон чөлөөлсөн газар дээрээ 168 айлын тохилог орон сууцны барилгыг сүндэрлүүлж, иргэдэд орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

    Орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад албаныхан, иргэд оролцлоо.

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нээж хэлсэн үгэндээ “Нийслэлд бидний зориглон хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх том бүтээн байгуулалтын ажлын үр дүнг бид харж байна. Энэ их ажлыг итгэж дэмжсэн иргэд та бүхэндээ баярлалаа. Мөн бидний итгэлийг алдалгүй, иргэдийн өмнө үүрсэн өндөр хариуцлагаа биелүүлж, нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Гангар инвест ХХК болон Вишн девелопмент ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид бид бүгд улам хурдтай сайн ажиллаж, дахин төлөвлөлтийн төслөө эрчимжүүлнэ гэлээ.

    Тус барилгыг барьж ашиглалтад оруулсан "Гангар инвест" ХХК болон "Вишн девелопмент" ХХК-ийн түншлэл нь 2013 онд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдан нийт 5,4 га газрыг чөлөөлж барилгын ажлаа эхлүүлсэн юм.

    Төслийн хүрээнд нийт 5104 айлын 69 орон сууцны барилга, 1044 автомашины гараж, 209,246 метр квадрат үйлчилгээний барилга зэрэг иж бүрэн цогцолбор хороолол сүндэрлэх бөгөөд ашиглалтад орсон “Шинэ амгалан” цогцолбор хорооллын анхны барилгад хашаа байшингаа тохилог сууцаар сольсон 50 айл орж байна.

    Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан үндэсний 38 аж ахуйн нэгж 22 байршил, 58 хэсэгчилсэн талбайд нийт 1418 нэгж талбарын 88,25 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлөөд байна. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууцыг мөн 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 615 өрхийн нийт 2583 иргэнийг орон сууцаар хангасан билээ. Харин 2016 онд нийт 4044 айлын орон сууцыг барьж, ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй