Хан уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлаас Энхтайваны гүүрний урд хэсэг хүртэл автозамын борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил хийж байна. Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гүйцэтгэлийг нь хариуцан ажиллаж байгаа бөгөөд шугамын угсралтын ажлыг 7 дугаар сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Одоогоор 300мм диаметртай 336.0 м урт PVC хоолой, 70.0 м урт ган хоолой, 6 ширхэг үзлэгийн худаг, 5 шүүрт худаг суурилуулсан ажлын явц 60 хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт