Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимпийн эрх аваад байсан Э.Сумьяагаас допинг илэрсэн тул Энэтхэгийн бөх Бабита Кумарын амжилтыг өгсүүлэн олимпийн эрхийг өгчээ. Манай тамирчны шинжилгээнээс мельдони илэрсэн аж. Мельдониг энэ оны эхнээс допингийн төрөлд оруулсан бөгөөд ОХУ-ын нэрт теннисчин Мария Шараповагаас мөн л мельдони илэрч тэмцээнд оролцох эрхээ хасуулчихаад буй. Маргааш өглөө буюу тавдугаар сарын 14-нд Олон улсын олимпийн хорооноос санаачлан WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдах зөвлөлийн хурлыг Канадын Монреаль хотод шуурхай хуралдуулахаар болжээ. Тэд спортын ертөнцөд дуулиан, шуугиан тариад байгаа 2016 оноос хориотой эм, эмийн бодисийн жагсаалтад багтсан мельдониум болон олимпийн эрхээ хасуулаад буй тамирчдын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт