Хэрэв таны үс хугарч гэмтээд заавал богиносгох хэрэгтэй болоогүй бол хуучинсаг тайралт болох чёлктой болох гэсний хэрэггүй. Энэ нь таныг илүү овортой харагдуулна. Үнэхээр чёлк тавимааар байгаа бол тэгш бус үзүүр нь урт, богино замбараагүйдүү тайруулбал илүү орчин үеийн харагдах болно.
Хэт их урт үс таны насанд зохимжгүй. Тэгээд ч аятайхан янзалсан нэг их урт биш үс нүүрний элдэв өө болон үрчлээг нуух давуу тал болдог.
Хав хар өнийг үс таныг овортой харагдуулна. Бараан үстэй үед үрчлээ, илүү нүдэнд тусдаг талтай. Танд бараан өнгийн үс илүү зохидог бол та үсэндээ арай цайвар өнгийн сор тавьж эсвэл үсий үзүүр хэсгээ цайруулаарай. Үсний уг хэсгийг бараавтар мөртлөө доод хэсэг арай цайвар 2 өөр өнгөөр будуулж ч болно.
Та цагаан үстэйгээ яаж тэмцэхээ мэдэхгүй байна уу. Цагаан үс гарч ирлээ гээд таны овор 10 насаар нэмэгдчихгүй. Хэрэв цагаан үс ихээр ургаж будлаа ч дорхноо ургаад байвал цайвар өнгөөр үсс будуул. Мөн гялалзуулагчтай шамдунь хэрэглэж байгаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт