Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” зэргийг үндэслэн Улаанбаатар хотын гудамж, зам талбайг нэршүүлэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэн баталдаг.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 06 өдрийн 78 дугаар тогтоолоор Оросын алдарт зураач, соён гэгээрүүлэгч, дорно дахины судлаач, жуулчин, археологч, түүхч, яруу найрагч, олон нийтийн нэрт зүтгэлтэн Николай Константинович Рерих, түүний хүү Монгол судлаач, профессор Юрий Николай Рерих нарын нэрээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Отгонтэнгэр их сургуулийн 2 дугаар байр, Рерих нарын Шамбала музейн баруун талаар хойшоо орон сууцны 22, 25 дугаар байрны дундуур Улаанбаатар их сургуулийн урд зам хүртэлх 408м авто замыг Рерихийн гудамж гэж нэршүүллээ.
Н.К.Рерих манай оронд амьдарч байх хугацаандаа Монголын тухай 107 уран зураг туурвисан гэдэг бөгөөд Шамбалын орны эзэн Догшин Рэгдэндагва бурханыг бүтээснээр Монголын Дүрслэх Урлагийн Музейд одоог хүртэл хадгалж байдаг. Төв Азийг судлах эрдэм шинжилгээний аяллын \1925-1928\ явцад 1927 онд зурсан “Улаан хөлөгт баатар” буюу “Шамбалын хаан Рэгдэндагва” \165х125, темпера будаг, холст\ бүтээл нь бурханы домгоос сэдэвлэн зурсан, монгол зургийн арга барил санагдуулам сонирхолтой бүтээл юм.Н.К.Рерихийн гэр бүлийн 1927 онд амьдарч байсан байшин нь одоогийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Отгонтэнгэр их сургуулийн ард байдаг бөгөөд түүний гэр музейг 2009 онд нээсэн.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт