Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байгаа байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас ой угтсан арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Маргааш буюу 2016-05-13-ний өдрийн 09-17 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулна. Энэ үеэр ямар үйл ажиллагаа болох талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга цагдаагийн дэд хурандааа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Энэ үеэр ямар үйл ажиллагаа зохион байгуулагдах вэ?
Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, цагдаагийн мэргэжлийн албадуудаа танилцуулах, холбогдох газар хэлтсүүдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, хууль зүйн яамны холбогдох албан тушаалтнууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-үүл, НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, ЦЕГ-ын удирдлагууд, алба хаагчид оролцоно.
Ямар байгууллагууд оролцох вэ?
Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгж тус тус оролцоно. Эдгээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлнэ. Мөн мэргэжлийн онцлогийг харуулсан нохойн үзүүлэх тоглолт, алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд олон нийтэд сонирхуулах юм. Галт зэвсгийн тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тараана.
Иргэдэд хандсан ямар үйлчилгээнүүд үзүүлэх вэ?
Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авна. Мөн хууль эрх зүйн зөвлөгөө өгч цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултанд хариулж, мэдээ мэдээллээр хангана.
“Smart police” цахим үйлчилгээ, Иргэний зөвлөл, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Оюутан цагдаа, “School police”-ийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд танилцуулж үйлчилгээ үзүүлнэ. Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэд, олон нийтэд иргэний мэдээллийн лавлагаа гаргаж өгөх, төрийн үйлчилгээний цахим машинаар үйлчилгээ үзүүлнэ. Иргэддээ энэ өдөр цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээг үзүүлэх таниулахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт