Солонгосын хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжлахаар дэлхийн олон орны хэвлэлийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад цуглаад байгаа юм.
Ройтерс агентлагийн сэтгүүлч Умард Солонгосын нийслэл хотын иргэд цахилгаан дугуй ихээр хэрэглэж байгааг онцлон мэдээлсэн байна.
Ким Чол Жин бро Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын цахилгаан дугуйчдын нэг.
БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан дугуйг умардын иргэд олноороо хэрэглэж байна.
Тухайлахад Ройтерс агентлагийн сэтгүүлч хотын төвд 10 минут зогсож тоолоход нийт зургаан цахилгаан дугуйтай хүн зөрж өнгөрчээ.
Энэ өдрүүдэд Солонгосын хөдөлмөрийн намын их хурал сүүлийн 36 жилд анх удаа зохиогдож, дэлхийн олон улс орны сэтгүүлчид Умардын нийслэлд цуглаад байгаа нь энэ юм.
Дашрамд сонирхуулахад энэ цахилгаан мотоцикл нэг бүрийн үнэ 330 ам.доллар бөгөөд Умард Солонгосын дундаж иргэн худалдан авахад хэтэрхий өндөр үнэтэй гэж Ройтер агентлагын сэтгүүлч онцолжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт