Европын Зөвлөлөөс одоогоос хоёр жилийн өмнө Словян улсын нийслэл Любляна хотод Европын ногоон нийслэл цол, шагналыг олгожээ. Словян улс Югослав улс 1991 онд задрахад анх бий болсон бөгөөд 2004 онд Европын Холбоо, Умард Атлантын эвсэлд нэгдсэн бол 2007 онд Еврогийн бүсэд нэгдсэн хамгийн анхны хуучин коммунист улс болсон байна. Нийслэл Любляна хотын хувьд Европын ногоон нийслэлд л байж болох байгальд ээлтэй олон шинжийг агуулжээ. Тухайлахад автозамууд дээрх машины хөдөлгөөнийг эрс бууруулахын тулд газар доогуур автомашины зогсоол барьжээ. Түүнчлэн хот дотуур автомашин явах замыг байж болох хамгийн бага хэмжээнд бууруулжээ. Энэ бүх ажлын үр дүнд 2011 оноос хойш автозамын хөдөлгөөн 12 хувиар буурсан байна.
Любляна хотын зүгээс унадаг дугуйгаар зорчдог иргэдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд түрээсийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Та энэ хотод амьдрах бол өдөрт хичнээн ч удаа байсан унадаг дугуйг нэг удаад 60 минутаас бага хугацаанд хэрэглэх боломжтой. Ингэж нэг жилийн турш хязгааргүй хэрэглэхэд та ердөө 3 евро төлөх шаардлагатай.
Үүний зэрэгцээ гэр бүлээрээ олуулаа зорчих тохиолдолд гольфийн талбайд явдагтай адил Кавалир нэртэй цахилгаан машинаар үнэ төлбөргүй зорчиж болох гэнэ. Нэг удаад таван хүн багтаах хүчин чадалтай.
Харин эрчим хүч, хог хаягдлын менежментийн тухайд 2020 онд гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, нүүрс хүчлийн бохирдлоо тавны нэгээр бууруулахыг зорьж байна.
Нийслэл хот даяараа олон тооны хогийн сав байрлуулсан учраас 2014 оноос эхлэн нийт хог хаягдлынхаа 70 хувийг нь дахин ашиглаад эхэлсэн байна. Хэдий Словян улсын нийслэл Любляна хот дэлхийн бусад нийслэлүүдтэй харьцуулахад цөөн буюу 300 мянган хүн амтай ч энэ хотод нэвтрүүлсэн туршлагыг Европын олон оронд нэвтрүүлэх боломжтой юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт