Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 05-ны 23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 11-ний 06 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5км замын хөдөлгөөнийг бүрэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье.
Зам барилгын ажил явагдах хугацаанд түр зам гаргах нөхцөл байхгүй байгаа тул тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа юм. ТиймээсЧингэлтэйн эцсийн буудлаас CAMEL дэлгүүр хүртэлх 1.5км газарт иргэд явган явна. Хотын төвөөс Чингэлтэй тийш зорчих нийтийн тээврийн хэрэгслүүд CAMEL дэлгүүрээс буцаж эргэлт хийх ба Чингэлтэйн хуучин эцэс буюу микроны буудлаас Зүрх уулын хооронд нийтийн тээвэр богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ.
Уг замын эхний хэсэг 1973 онд, сүүлийн хэсэг 1985 онд ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойших 30-40 жилд их засварт ороогүй, зайлшгүй шинэчлэлт хийх ёстой зам юм. Замын ажлыг иргэдэд чирэгдэл багатайгаар, богино хугацаанд, чанартай гүйцэтгүүлэхэд НАЗГ-аас анхаарч ажиллаж буй бөгөөд зам хаах хугацаанд зам барилгын ажлын онцлогийг ойлгон хүлээцтэй хандахыг хүсье.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт