ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хэт халалт 300 хүний аминд хүрлээ

    Өнгөрсөн сард Энэтхэг улсад агаарын дундаж хэм цельсийн 44  градус байлаа. Хэт халалтаас шалтгаалж Энэтхэг улсад 300 хүн амь насаа алдаад байна. Өнгөрсөн сард орлого багатай иргэд амьдардаг хороололд, байшингийн дээврээс эхэлсэн гал түймрийн уршгаар 79 хүн амиа алдсан байна. Үүгээр зогсохгүй Хинди шашны баярын үеэр гарсан түймэрт 10 хүүхэд, таван насанд хүрсэн иргэд өртөж харамсалтайгаар амиа үрэгдлээ.

    Тийм ч учраас зүүн нутагт орших Бихар мужид энэ долоо хоногоос эхлэн өглөөний 9-оос оройн 18 цаг хүртэл хоол хийхийг хоригложээ. Ийм шийдвэр гаргаснаар хуурай, халууны дээр, хүчтэй салхитай нөхцөлд санамсаргүй гал алдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдотой юм байна. алджээ. Өдрийн цагаар хоол хийхээс гадна, хатсан тариан талбайг шатааж цэвэрлэх, галтай холбоотой шашны зан үйл үйлдэхийг хориглосон байна. Хэрэв энэ хоригийг зөрчвөл нэг жил хүртэл хугацаагаар хоригдох юм байна. Бихар мужийн албаны эх сурвалж “Бид энэ хоригоо галын улирал гэж нэрлэсээн. Хүчтэй салхины улмаас хоромхон зуурт гал алдаж, улмаар асар их хэмжээний хохирол учирч байна” гэжээ.

    Өнгөрсөн сард ихэнх нь нутгаар цельсийн 44 хэмийн халуун байсан нь олон жилийн дунджаас 5 градусаар илүү байгаа юм. Яг өнөөдрийн байдлаар Энэтхэг улсын ихэнх нутагт хэт халалт сар орчим үргэлжилж байна.Тавдугаар сар тус улсын хамгийн халуун сар бөгөөд өнгөрсөн сараас ч илүү халах төлөвтэй байна.

    Халалтаас улбаалж 330 сая хүн цэвэр усны хомсдолд орсон төдийгүй зарим бүс нутаг ургацаа бүрэн алдаж, мал амьтан үхэж үрэгдэж байна. Баруун нутгийн Махараштра, Гужарат мужуудын нуур, гол, хиймэл цөөрөм зэргийн ус бүрэн ширгэж, албаны эх сурвалжууд гүний ус 22 хувийн нөөцтэй болсон гэж мэдэгджээ.  Улмаар зарим бүс нутагт засгийн газраас усны машин явуулж, иргэддээ цэвэр ус хүртээж байна.

    Хэт халалт, хуурайшилт явагдаж байгаа энэ үед Энэтхэгийн ард иргэд борооны улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Харамсалтай нь зургадугаар сараас л хур тунадас орж эхлэх төлөвтэй байгаа юм. Эргэн сануулахад өнгөрсөн жил ч Энэтхэг улсад хэт халалт явагдаж 2500 гаруй хүн амь насаа алдсан юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй