ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цөлжилт зогсоохоор тарьсан модноосоо их хэмжээний ашиг олж чаджээ

    Баруун Африкт орших Зааны ясан эрэг  улсын эдийн засаг тогтвортой өсөн нэмэгдэж байна.

    Тус улсын эдийн засаг хөдөө аж ахуйгаас ихээхэн хамааралтай, хүн амынх нь 70 гаруй хувь тус салбарт ажиллаж байна.

    Дэлхийд кофе, какаоны шош, далдуу модны тосны хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд сүүлийн жилүүдэд самар экспортын тэргүүлэгч бүтээгдэхүүний нэг болоод байна.

    Зааны ясан эрэг улсад 1970-аад онд цөлжилтийг зогсоох зорилгоор  анх самрын мод тарьж байсан нь өнөөдөр эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

    Хамгийн сүүлийн ургац хураалтаар тус улс 500 мянган тонн самар хураажээ.

    Ингэснээр  хушны самрын худалдаагаар  дэлхийд тэргүүлж, нийт үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр Энэтхэг улсын дараа хоёрдугаар оржээ.

    Үйлдвэрлэгчид ч энэ салбар 15 жилийн дотор улсын хамгийн чухал үйлдвэрийн салбар болно гэсэн итгэл төгс байна.

    Мөн олон тооны ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингээх зэргээр эдийн засагт нөлөөлөх юм.

    Баруун Африкт цаг уур таатай байгаа нь Зааны ясан эрэг улсын ХАА-н салбарт эерэгээр нөлөөлж дотоодын нийт бүтээгдэхүүн жил ирэх тусам өсөлттэй гарч байна.

    Үүний ачаар тариаланчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд цаашдаа самраа түүхийгээр нь  худалдаанд гаргалгүй дотоодод боловсруулах зорилт тавин ажиллаж байна.

    Хушны самрын дэлхийн зах зээлд Вьетнам, Энэтхэг улсууд тэргүүлдэг бөгөөд Зааны ясан эрэг улсын хөрш улс орнууд ч энэ салбарт өрсөлдөх сонирхолтой байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй