Репутэшн Институт судалгааны байгууллагаас дэлхийн 15 онд явуулсан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг 100 аж ахуй нэгжийн талаарх судалгааны дүнгээ танилцууллаа.
Энэхүү жагсаалтанд интернет хайлтын тэргүүлэгч Гүүгл компани хоёр дахь жилдээ тэргүүн байр эзэлсэн байна.
Репутэшн Институтын ахлах судлаач Брэд Хехт “Компанийн нийгмийн хариуцлага гадаг нэр хүндээ хамгаалах хамгийн чухал боловч хүнд хэцүү салбар” гэж мэдэгджээ. Мөн эдгээр компанийн нэр хүнд өндөр, нийгмийн хариуцлагатай байдал нь худалдан авагч, хэрэглэгчдийн шийдвэр гаргах үйл явцад ихээхэн нөлөөлдөг гэдгийг судлаач онцолжээ.
Энэ шилдэг 100 жагсаалтанд орсон компаниуд нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг, хүрээлэн буй орчинд ээлтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулдаг, ил тод, ёс зүйтэй, ажилчдаа шудрагаар урамшуулдаг, тэдний эрүүл мэнд сайн сайхан байдалд анхаардаг зэрэг шалгуураар үнэлсэн байна.
Дэлхийд нийгмийн хариуцлагаараа тэргүүлдэг 100 компанийн жагсаалтын эхний 10-д багтса компаниуд нь бүгд та бидний танил байгууллагууд байна.
Тухайлахад жагсаалтыг Гүүгл тэргүүлсэн бол удаах байруудад BMW, Walt Disney, Microsoft, Daimler, LEGO, Apple, Intel, Rolls-Royce Aerospace, Rolex компаниуд багтжээ.
Энэхүү жагсаалтыг өмнөх жилийн судалгаа, Европ, Латин Америк, Умард Америк, Ази Номхон далайн бүс гэсэн хамгийн том эдийн засагтай 15 улс орны 60 мянган хэрэглэгчидтэй биечлэн уулзаж хийсэн ярилцлагын дүнд гаргажээ.
Ингэхдээ дэлхийн 50 улс орны 7000 гаруй компанийг авч үзсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт