“НЬЮ СВИЙТ ФҮҮДС” ХХК-ИЙН ЭКЛЕРИЙГ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн байдлаар Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 27 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 19 цаг 40 минутад тус үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ. Хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж, одоогийн байдлаар нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан аваад байна.
Иймд иргэд та бүхэн “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт