Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт "UB палас"-ын их танхимд болох гэж байна. Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон байна. Мөн нинжин сэтгэлтэй олны дэмжлэгээр 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ. Харин эмчилгээнд шаардлагатай үлдэгдэл 19 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд О.Сувд охины гэр бүлийнхэн "Латиф" сантай хамтран хандивын тоглолтыг зохион байгуулах гэж буй нь энэ. О.Сувд охин 2014 оны аравдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд Монголын эрүүл мэндийн байгууллагууд түүнийг тархины саажилттай хэмээн оношилжээ. Гэхдээ тархины саажилт нь эхийнхээ хэвлийд тээгдэх явцад эсвэл төрөх болон төрсний дараах үеийн алинд нь хүрсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс оношилгоог зөв тогтоолгохын тулд Герман улсыг зорих шаардлагатай хэмээн О.Сувд охины ээж М.Наранмандах хэлж байна. Хэрвээ оношилгоог зөв тогтоолгож түүндээ тохирсон эмчилгээг хийлгэвэл охин эдгэрэх боломжтой юм. Ийм төрлийн өвчтэй хүүхдийг бага насанд нь буюу хоёр нас хүрэхээс нь өмнө эмчлүүлбэл бүрэн эдгэрэхгүй ч биеэ даах чадвартай болдог байна. Тиймээс ирэх зуны гурван сарыг алдалгүй оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа О.Сувд охинд туслахыг уншигчдадаа уриалъя.
Тоглолтод:
Мэдээллийн эх сурвалж: olloo.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт