Хүн амын хурдтай өсөлт, далайн усны түвшин нэмэгдэх гэсэн хоёр аюул Индонез улсыг заналхийлж байна.
Далайн түвшнээс нам дор оршдог учраас Жакарта хот уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан далайн усны түвшин нэмэгдэх аюулыг хамгийн их мэдэрдэг. Далайн давалгаа нэмэгдэх төдийд Жакарта хот үерт автдаг бөгөөд хот руу далайн ус орж ирэх тоолонд загас барьж амьжиргаагаа залгуулдаг иргэд орлогогүй болдог байна.
Жакарта арал жил бүр 7 см доош суудаг бөгөөд сүүлийн 20 жилд далай ус 9 метр орчим буюу хоёр давхар байшинтай тэнцэх хэмжээтэй газрыг идсэн байна. Индонез улсын өмнө нэг бол тус арлаас нүүх, эсвэл шийдвэртэй арга хэмжээ авах гэсэн хоёр зам байгаа учраас тус улсын засгийн газраас газар нөхөн сэргээх төсөлд 40 тэрбум ам.доллар оруулах болжээ.
Далайн аварга хана нэртэй энэхүү төслийн хүрээнд 70 км урт хурдны зам тавьж, энэ хурдны замын дотор Манхэттэн арлын хэмжээтэй тэнцэх олон тооны жижиг хиймэл арал барих болсон байна. Түүнчлэн Жакарта хот руу байнга орж ирдэг далайн түрлэгээс хамгаалсан өндөр хана босгож, цаашил живэх аюулаас сэрэмжлэхээр зорьж байна.
Харамсалтай нь Индонез улсын ард иргэд энэ төлөвлөгөөг төдийлөн сайшаахгүй байгаа юм. Тухайлахад загасчид далайд гарцгүй болж амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ гэж эмээж байгаа юм. Үүний зэрэгцээ Индонез улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог нь энэхүү төлөвлөгөөнд аюул учруулж байна аа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт