Хүсээгүй жирэмслэлтийн улмаас үр хөндүүлэх гэж байгаа охид бүсгүйчүүдтэй тохиролцож, төрүүлсэн хүүхдийг нь худалдаж авч, цааш дамлан худалддаг бүлэг этгээдийг баривчилжээ.
Энэтхэг улсын Гвайлор мужийн Палаш хэмээх 30 ортой эмнэлэгт төрсөн хүүхдүүдийг үр хүүхэдгүй гэр бүлд худалддаг байжээ.
Эмнэлгийн ажилтнууд дөнгөж төрсөн хүүхдийг эхээс нь 1400 ам.доллараар худалдаж авдаг байж.
Энэ хэргийг шалгах явцдаа цагдаагийнхан зарагдсан хоёр хүүхдийг олж илрүүлсэн байна.
Өөр гурван хүүхэд ийм замаар бусдын гарт орсон нь тодорхой болоод байна.
Тус эмнэлгийн менежер өгсөн мэдүүлэгдээ Чамбал орчимд хүсээгүй жирэмсэлсэн охидыг олж, хүүхдийг нь төрсний дараа худалдан авдаг хүмүүс бий гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт