Сүүлийн үед ОХУ-ын БНХАУ-аас худалдаж авах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ өсчээ. Импортын хэмжээ хурдацтай өсч байгаагийн хамгийн гол шалтгаан нь рублийн ханш чангарсантай холбоотой. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар БНХАУ-ын жимс, хүнсний ногооны экспорт 3800 тоннд буюу 7 сая ам.доллар байлаа. Зөвхөн Хейлонжиан мужийн жишээг авч үзвэл гадаад худалдааны хэмжээ 85 хувиар өсч, үүнээс хүнсний ногооны экспорт 4 сая ам.доллар болсон нь өмнөх жилийнхээс 130 хувь өссөн дүнтэй гарлаа. ОХУ-д хүйтний улирал үргэлжлэх үед Хятадаас авдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд үнэмлэхүй өсөлт ажиглагдаж байгаа юм. Үүний зэрэгцээ 2015 оны сүүл үед рублийн ханш нэмэгдэж эхэлсэн нь оросын хэрэглэгчдийн худалдан авах чадварт эерэгээр нөлөөлжээ. Гэсэн хэдий ч энэ зун хүнсний ногооны дотоодын худалдаа нэмэгдэхтэй холбоотойгоор хятадаас худалдаж авдаг бүтээгдэхүүний хэмжээ буурах төлөвтэй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт