Үүнээс гадна Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих бөгөөд дээрх ажлуудыг гэрээний дагуу 2016.06.30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Энэ онд хэрэгжүүлэх бусад томоохон төсөл арга хэмжээнүүд
2016 онд Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Яармагийн шинэ гүүрийг барих, Найрамдал чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Өвөр Гүнтийн 11 км авто зам, Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлсэн 7.36 км авто зам зэрэг томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Засвар арчлалтын чиглэлээр хийгдэх ажлууд
2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 метр квадрат талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 метр квадрат талбайд хийж, 9 байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөөд байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт