Олон жил үргэлжилсэн гангийн улмаас Зимбаб улсын хувьд цэвэр ус хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн болсон байна. Зимбаб улсын нийслэл, 1.5 сая хүн амтай Хараре хотод өдөрт 300 мянган литр савласан цэвэр усны худалдаа хийгдэж байна. Хараре хотын зарим хэсэгт цэвэр усны худалдаа согтууруулах ундааны борлуулалтыг давсан байна. Тус хотын гудамж, авто замын дагуу савласан цэвэр ус, ундаа худалддаг худалдаачид олноороо ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 30 ам.долларын орлоготой ажилладаг байна.
Гудамжны худалдаачдын нэг Фарай Мушаяадемо ус, ундаа худалдаад байрны түрээсээ төлж, гэр бүлдээ ч санаа тавьж чадаж байна гэлээ.
Савласан цэвэр усны худалдаа ийнхүү дэлгэрч байгаа нь төвийн цэвэр усны шугамаас эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй ус гарч байгаатай холбоотой гэнэ.
Зимбаб улсын эрүүл мэндийн байгууллагаас ундны ус чанарын шаардлага хангахгүй, гэдэсний хижиг өвчин үүсгэж болзошгүйг зарлаад арван жил өнгөрч байгаа аж.
Ган гачигт өртсөн, цахилгаан эрчим хүчний байнгын хомсдолтой, хөрөнгө оруулалт дутагдалтай зэрэг шалтгааны улмаас Зимбаб улсын нийслэл хот өнөөдрийг хүртэл ундны усны хангамжийн асуудлаа шийдэж чадаагүй байгаа юм.
Цэвэр ус дамжуулах шугам хоолой хуучирч цэвэр усны тэн хагасыг алдаж, хүн амынхаа дөнгөж 40 хувьд нь л ундны ус хүргэж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт