Япон улсад орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, одоогийн байдлаар есөн хүн амь үрэгдэж, 800 гаруй гэмтэж бэртсэн нь тодорхой болоод байна.
Японы аврах багийнхан тус улсын өмнөд нутагт барилгын нурангины дор хүн дарагдсан эсэхийг эрэн хайж ажиллаж байна.
Уекигийн орчимд болсон эхний хүчтэй газар хөдлөлтийн дараа aftershock буюу олон тооны жижиг газар хөдлөлтүүд явагджээ.
Японы иргэдийн мэдээлснээр 6.2 магнитудын хүчтэй газар шилгээлт 20 секунд орчим үргэлжилжээ.
Кумамото мужийн Машики хотод хоёр хүн нас барсан байна..
Нэг иргэн газар хөдлөлтийн үеэр нурсан барилгад дарагдаж амь насаа алдсан бол хоёр дахь хохирогч газар хөдлөлтөөс үүдсэн гал түймрийн үеэр амь үрэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт