Ирэх долоо хоногийн баасан гарагт буюу 22-ны өдөр Парисын хэлэлцээрт улс орнуудын төрийн тэргүүн нар гарын үсэг зурж нэгдэн орно.
Ёслолын ажиллагааг НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун удирдан явуулах бөгөөд Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд, байгаль орчны сайд Сеголене Рояал нар НҮБ-ын гишүүн 193 улсад тус хэлэлцээрт гарын үсэг зурж нэгдэн орох урилга илгээжээ.
Өмнө нь олон улсын хэлэлцээр нээсэн анхны өдөр 119 орон нэгдэн орж дээд амжилт тогтоож байсан түүхтэй. Тэгвэл Парисын хэлэлцээрийг нээх эхний өдөр дэлхийн 130 орон, тэр дундаа 60 орны төр, засгийн тэргүүн нар газар үсэг зурахаа мэдэгджээ.
НҮБ-ын зүгээс Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол нь тус хэлэлцээр ажил хэрэг болох анхны алхам гэж үзэж байгаа юм.
22-ны өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд гэрээнд нэгдэх боломжтой. Энэ хугацаанд дахин 55 улс хэлэлцээрт нэгдэнэ гэсэн хүлээлт байна.
Парисын хэлэлцээрийн дагуу дэлхий дахин хүлэмжийн хийн хаягдлаа эрс багасгах замаар агаарын хэмийг цельсийн 2 градусаас нэмэгдүүлэхгүй байх, улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлогоо таван жил тутамд шинэчилж байх ёстой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт