ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Усгүй болсон 3 сая иргэнээ дахин суурьшуулжээ

    БНХАУ-ын засгийн газар өнгөрсөн онд гурван сая иргэнээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нутаг сэлгэн суулгажээ.

    Тус улсын уулархаг баруун өмнөд нутгийн тариаланчид ган гачигийн улмаас орон гэрээ сайн дураараа орхиж, зарим иргэдийг нь төрөөс дахин суурьшуулсан байна.

    Хятадын Нинся мужид жилд дунджаар 200-600 миллметр хур тунадас унадаг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ бүс нутагт сүүлийн 50 жилд агаарын дулаан 2.2 хэмээр нэмэгдсэн нь ган гачигт хүргэжээ.

    Нинся мужийн Дача тосгоны ихэнх иргэд засгийн газрынхаа 350 мянган хүнийг дахин суурьшуулах төслийн хүрээнд эндээс нүүжээ.

    Энэ жижиг тосгонд өмнө нь 60 өрх айл байсан бол өнөөдөр ердөө 11 айл амьдарч байна.

    Тосгоны ихэнх иргэд нүүсэн учраас сургууль зэрэг үйлчилгээний байгууллагууд бүгд хаагдаж, үлдсэн хүмүүст амьдрахад хүнд болжээ.

    Залуу хүмүүсийн хувьд шинэ орчинд дасаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой ч тариалан эрхлэх газаргүй болсон настай хүмүүст уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй