АНУ-аас нэг жилд ялгардаг нүүрсхүчлийн давхар ислийн гурван хувийг нисэх онгоцнууд үүсгэж байна.
Дэлхийн хэмжээнд авч үзвэл нисэх онгоцноос хаягддаг бохирдлын тэн хагасыг зөвхөн америкийн онгоцууд ялгаруулдаг байна.
Ройтерс агентлаг 2050 он гэхэд нисэх онгоцноос ялгардаг хорт хийн хэмжээ өнөөдрийнхөөс гурав дахин нэмэгдэнэ гэж мэдээлж байна.
Гэсэн ч өнөөдрийг болтол тус улсад энэ талаар ямар нэг дүрэм журам батлагдаагүй байна.
АНУ-ын Засгийн газрын Байгаль орчин хамгаалах агентлаг 2014 онд энэ стандартыг батлах ёстой байсан.
Тус агентлаг НҮБ-ын Олон улсын иргэний нисэхийн стандарт гарсны дараа дотоодын стандартаа баталж, 2017 он гэхэд өргөн барихаар төлөвлөсөн байна.
Стандартын дагуу бүх төрлийн нисэх онгоц үйлдвэрлэхдээ шинэ стандартыг мөрдөж, 2020 оноос үйлчилгээнд гарах онгоцнуудын хаягдлын хэмжээ багассан байх учиртай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт