Энэтхэг улсын 13 хот дэлхийн хамгийн их бохирдолтой 20 хотын тоонд багтдаг байна. Тийм ч учраас орчны бохирдлыг бууруулах зорилгоор энэ дөрөвдүгээр сараас 15 жилээс дээш насжилттай том оврын ачааны автомашин хөдөлгөөнд оролцохгүй боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай гарагийн хамгийн их бохирдолтой 20 хотын тоонд Энэтхэг улсын 13 хот багтаж байгааг анхааруулсан.
Эдгээрийн дундаас хамгийн их бохирдолтой нь Шинэ Дели хот байдаг. Тус улсад агаарын бохирдлын улмаас жилд 600 мянган хүн амь насаа алддаг гэсэн тоо байна.
Өндөр насжилттай, засвар үйлчилгээ муу хийгдсэн ачааны автомшинууд агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэр бөгөөд тээврийн хэрэгсэл агаарын бохирдлын 60 хувийг бүрдүүлдэг байна.
Зөвхөн 10-р сард л гэхэд 200 мянган шинэ автомашин худалдаанд гарсан нь Шинэ Дели хотын иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байгаагийн илрэл бөгөөд тус хотод өдөр бүр 1400 автомашин шинээр нэмэгддэг байна.
Үүний зэрэгцээ өвлийн улиралд 16 сая хүн амтай тус хотын агаарын бохирдол улам мууддаг. Үүнтэй холбогдуулж хотыг бүсчлэн хувааж, сар бүр нэг бүсэд нь автомашины хөдөлгөөнийг хориглох түр арга хэмжээ авч байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт