Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 206 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 35 616 айл өрх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 128 төсөл арга хэмжээ хэрэгжиж 14 862 айл өрх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт