ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бөмбөлөг байгальд хортойг хүлээн зөвшөөрлөө

    Хилийн чанад дахь Их Британийн газар нутаг буюу Гибралтар арал далай тэнгисийн экосистемээ хамгаалах үүднээс үндэснийхээ баяраар мянга мянган агаарын бөмбөлөг хөөргөдөг уламжлалаасаа татгалзлаа. Тус арал сүүлийн 24 жилийн турш цагаан, улаан өнгийн бөмбөлөгийг жил бүр хөөргөж ирсэн уламжлалтай.

    Газрын дундад тэнгисийн Иберийн хойгт ердөө 6.7 га талбайтай Гибралтар арал бий.

    Гучин мянган хүн амтай тус арал жил бүрийн 9-р сард үндэсний баяраа тэмдэглэж, улаан цагаан өнгийн олон мянган бөмбөлөг хөөргөдөг байна.

    Тэгвэл агаарын бөмбөлөг далайн амьтад, экосистемд сөргөөр нөлөөлж байгаа талаар байгаль хамгаалагчид кампанит ажил өрнүүлсний хүчинд энэ намраас бөмбөлөг хөөргөх уламжлалаа халах болжээ.

    НҮБ-ын төлөөлөгч, усанд сэлэгч Льюис Пуф энэхүү ажиллагааг зохион байгуулж, хоёрдугаар сараас эхлэн орон нутгийн удирдлагуудад шахалт үзүүлснээр түүхэн уламжлалаа халах шийдвэр гаргажээ.

    Агаарын бөмбөлөг далайд унаж, хуванцар хаягдлын хэмжээг нэмэхээс гадна яст мэлхий тэргүүтэй  олон амьтны амь насанд заналхийлдэг байна.

    Гибралтар арлаас гадна Их британид зохион байгуулагддаг бөмбөлөг хөөргөх үйл ажиллагаанаасаа Нортумберланд, Дорсет, Норфолкийн ард иргэд татгалзсан байна.

    Тус улсын далай тэнгисийн хамгаалах нийгэмлэгээс агаарын бөмбөлөг усанд унасны дараа олон төрөл зүйлийн амьтад нэн ялангуяа далайн яст мэлхий хоол тэжээл гэж андууран иддэг бөгөөд тэдний хоол боловсруулах системийг бөглөж, улмаар өлсөж үхэхэд хүргэдэг гэсэн мэдэгдэл гаргажээ.

    Түүнчлэн агаарын бөмбөлөгний утсанд амьтад орооцолдож, хөдлөх аргагүй болсны улмаас өлсөж үхдэг байна. 

    Эх сурвалж: www.hiub.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй