Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах “Хан-Уул Усан спорт сургалтын төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төвийг Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдарыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд барилгын ажлыг “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэсэн байна. Хан-Уул Усан спорт төв нь 18 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар усан бассейн, фитнесс, саун гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Усан бассейн нь 7*25м харьцаатай, 1,7-2м гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан. Бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг. Фитнесс клуб нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Сауны хувьд нь үйлчлүүлэгчдийн тав тухад нийцсэн душ болон амралт өрөөтэй цагт 1-4 хүн хүлээн авах хүчин чадалтай юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт