Калифорн мужийн Сан Диего хотын Далайн ертөнц амьтан авран хамгаалах төвийн байранд хоёр сар хоргодсон далайн арслангийн эм зулзагыг эргүүлэн тавьлаа. Амьтан хамгаалагчдын Марина гэж нэрлэсэн далайн арслангийн зулзагыг хоёр сарын өмнө олоход хоол тэжээлийн дутагдалд орсон, нүд нь гэмтсэн байсан юм. Мөн биеийн жин нь ердөө 9 кг буюу байх ёстой жингийнхээ тэн хагасыг алдсан, хүнээр бол тураалд орсон байжээ. Өнгөрсөн оноос Калифорнийн далайн эрэг дагуу шидэгдэж гарч ирэх болсон далайн арслангийн зулзагануудын зөвхөн нэг нь Марина юм. Уур амьсгал өөрчлөгдөж, далайн ус бүлээцэх болсноор хөхтөн амьтдын хоол тэжээлийн гинжин холбоо алдагдсан нь тураалд орсон зулзаганууд эрэгт шидэгдэж гарч ирж байгаагийн гол шалтгаан гэнэ. Маринаг Далайн ертөнц төвд хоёр сарын турш сувилж, нүдийг нь эмчилсэн бөгөөд мягмар гарагт найман өөр амьтдын хамт Сан Диего хотоос 19 км зайд далайн усанд тавьжээ. 2016 онд гарсаар Сан Диего хотын Далайн Ертөнц төв 300 гаруй хөхтөн амьтныг авран хамгаалжээ. Харин өнгөрсөн жил Калифорн мужийн өмнөд эргээс нийт 2250 далайн арслан олдож байсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт