ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Техникийн дэвшил африкын нялхсыг аварна

    Африк тивийн Малави улсын хүн амын 10 хувь нь ХДХВ-ийн халдвартай бөгөөд дэлхийн хамгийн өндөр тархалттай улс орнуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар орон нутгийн эмнэлгээс шинжилгээний лаборатори руу илгээсэн цусны шинжилгээний хариу хоёр сарын дараа ирдэг байна. Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн хувьд ХДХВ-ийн эмчилгээг цаг алдалгүй эхлэх шаардлагатай ч шинжилгээний хариуг хоёр сар  хүлээдэг. Малави улсын алслагдмал нутагт дэд бүтэц, авто зам хөгжөөгүй тул тээврийн зардал өндөр. Ийм ч учраас ХДХВ-ийн шинжилгээний хариу хоёр сарын дараа ирж, эмчилгээ эхлэх хугацаа хойшилдог байна. 

    Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сан, Малави улсын засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд алслагдмал нутгийн нярай хүүхдүүдийн цусны шинжилгээний хариуг бага оврын нисэх төхөөрөмжөөр тээвэрлэх болжээ.  Ингэснээр нэг удаад 250 шинжилгээний дээж буюу нэг кг ачаа зөөх боломжтой болжээ. Хамгийн анхны туршилтын нислэг саяхан хийгдсэн бөгөөд тус дрон 10 км алсад байх Лилонгэ мужийн эмнэлэгт амжилттай хүрсэн байна.

    2014 оны байдлаар Малави улсад ХДХВ-ийн халдвартай эхчүүдээс 40 мянган хүүхэд төрсөн гэж НҮБ мэдээлж байна. Жил бүр тус улсад ХДХВ-ийн улмаас 10 мянган хүүхэд амь насаа алддаг бөгөөд вирусын халдвартайг эрт оношилж, эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлж чадвал хүүхдийн эндэгдэл буурах боломжтой юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй