Өнөө цагт өөрсдийн хүслээр зэрлэг байгальдаа, соёл иргэншлээс тусгаарлагдан амьдарч байгаа хамгийн сүүлийн хоёр зэрлэг омгийнхон устах аюулд орлоо. Учир нь Эквадор улсын засгийн газраас Амазон шугуйн нэг булангаас 920 сая газрын тос олборлох зөвшөөрөл олгожээ. Эквадор Перу улсын хилийн орчимд Ясуни нэртэй Эквадорын дархан цаазат газар бий.
Тус дархан цаазат газрын Типутини Си хэмээх цэгт газар өрөмдөж, түүхий газрын тос олборлох ажил эхэллээ. Энэ нь 920 сая тонн газрын тос олборлохын тулд ухаж сэндийлэх 200 цооногийн зөвхөн эхнийх нь юм. Дэлхий дахин, соёлт хүн төрөлхтөнтэй холбоо тогтоодоггүй Тагаэри, Тароменане гэсэн хамгийн сүүлийн зэрлэг омгийнхон энэ нутагт амьдардаг. Эквадор улсын засгийн газар уугуул иргэдийн газар нутаг, дархан цаазат газар гэдгийг үл тоон нефьт олборлох зөвшөөрөл өгөхдөө ПетроАмазонас компани олон улсын шаардлагад нийцүүлэн олборлолт хийнэ гэж мэдэгджээ.
Энэ нутагт Эквадор улсын газрын доорх баялагын 30 хувь нь хадгалагдаж байгаа бөгөөд 2016 оны сүүлээс түүхий эдээ авч эхлэх юм. Ясуни орчимын нутгийг хамгаалахаар НҮБ-аас баг томилж, 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тус нутгийг амжилттай хамгаалж ирсэн юм. Бүр Эквадор улсын засгийн газарт олон улсын нийгэмлэг байгалиа хамгаалсан тохиолдолд 3.6 тэрбум ам.долларын тусламж олгохоор харилцан тохироод байсан юм. Харамсалтай нь 2013 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Корреа олон улсын нийгэмлэг амласан хэмжээний тусламж өгөөгүй, ард иргэдээ ядуурлаас гаргахын тулд газрын тос олборлохоос өөр аргагүй гэж мэдэгдэн, өмнөх шийдвэрээ өөрчилсөн байна.
Дашрамд сонирхуулахад Эквадор улс нь Үндсэн хуулиндаа байгалийн эрх гэсэн зүйл заалт оруулсан анхны улс орон бөгөөд өнөөдрийг хүртэл байгаль орчны салбартаа ахиц гаргасан тэргүүн туршлагатай орон байсан юм. Түүнчлэн 1970-аад онд газрын тосны бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байсан гашуун туршлага тэдэнд бий.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт