“АНУ-ын ард иргэдийн эрүүл мэндэд Цаг уурын өөрчлөлтийн нөлөө” нэртэй 332 хуудас бүхий шинжлэх ухааны үнэлгээг даваа гарагт Цагаан ордон албан ёсоор танилцууллаа. АНУ-д цаг уурын өөрчлөлт дундаас хэт халалт хамгийн их нөлөө үзүүлж байгаа бөгөөд хэт халалтаас улбаалж гадаа ажилладаг хүмүүс биеийнхээ дулааныг хянах боломжгүй болж, амь насаа алдана гэж мэдээллээ. Судалгаа ёсоор бол 2100 он гэхэд жил бүр хэт халалтаас улбаалж АНУ-ын 27 мянган иргэн амь насаа алдах дүр зураг гарч байна.
Цагаан ордны шинжлэх ухааны зөвлөх Жон Холдрен “АНУ-ын иргэн бүрийн эрүүл мэнд цаг уурын өөрчлөлтөөс үүдэн доройтож байна. Зарим бүлгийн хүмүүс бусдаас илүү өртөж байна” гэжээ. Нэн ялангуяа жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд, бага орлоготой иргэд, цагаачид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, суурь өвчтэй болон гадаа ажилладаг хүмүүс гээд нийгмийн эмзэг бүлгийнхэнд цаг уурын өөрчлөлтөөс улбаалсан өвчин эмгэг хүчтэй нөлөөлнө гэлээ.
Хэт халалтаас гадна агаарын бохирдол нэмэгдэх тусам олон хүн усаар дамждаг халдварт өвчинд өртөж, Америкийн хүнсний хангамжийн чанар алдагдаж, хортой хүнс хэрэглэсэн иргэдийн эрүүл мэнд доройтож, АНУ-ын эрүүл мэндийн салбар хямралд орно гэж тус илтгэлд дурджээ.
332 хуудас судалгааг засгийн газрын найман агентлагийн 100 гаруй эрдэмтэд оролцож гаргасан байна. Тус багийнхан 2030 он гэхэд хэт халалтаас үүдэж 11 мянган хүн амь насаа алдана гэж тооцсоноо ч мэдэгдлээ. АНУ-ын энэ илтгэлээс өмнө хэт халалт, агаарын бохирдол шумуулаар дамжин халдварладаг өвчнүүд, буудай, будаанд агуулагдах шим тэжээлийн бодис буурсан нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулахыг анхааруулж байжээ. Харин өнгөрсөн онд эрдэмтэд хэт халалтаас улбаалж гадаа ажилладаг иргэдэд аюултай улмаар Ойрхи Дорнодын зарим хэсэгт хүн амьдрах боломжгүй гэж анхааруулж байсан. Цагаан ордны зүгээс шинжлэх ухааны энэ баримт цаг уурын өөрчлөлтөнд хүргэдэг нүүрсхүчлийн давхар ислийн хаягдлыг багасгах чиглэлд олон нийтийн дэмжлэг авахад тусална гэж үзэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт