ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA: Ж.Р.Смит юу сонирхдог вэ?

    Ж.Р.Смитийг 2004 оны драфтын 18 дахь сонголтоор "Нью Орлеанс Пеликанс" баг эгнээндээ нэгтгэсэн.  Смит 2012-2013 оны улирал “Нью-Иорк Никс” багийн сэлгээнээс тоглож 18 оноо, таван самбараас бөмбөг авалт, 2.8 оновчтой дамжуулалт дунжилжсан юм. Тухайн улиралдаа бүх сэлгээний тоглогчдыг оноо авалтаараа тэргүүлж улмаар “Шилдэг сэлгээний тоглогч” болсон. Өнгөрсөн жилээс “Кливленд Квальерс” багт зүтгэж аваргын төлөө ч тоглоод амжсан билээ. Ингээд та бүхэнд Ж.Р.Смитийн сонирхолд юу нийцдэг талаар сонирхуулъя.

    Кино

    Түүнд инээдмийн кино таалагддаг аж. Хамгийн дуртай кино нь “Love and basketball”. Учир нь энэ кинонд хайр дурлал болон сагсан бөмбөгийн талаар өгүүлдэг байна.

    Хөгжим

    Alicia Keys, Beyonce, Drake, Chris Brown, Rihanna нарыг сонсох дуртай. Alicia Keys, Beyonce нарын хоолойг биширдэг байна. Харин эрэгтэй дуучид болох Drake, Trey Songz нарын аялгуулаг дуунууд тааллагддаг.

    Твиттер

    Твиттер бол түүний хамгийн дотны найз. Энэ нь түүнийг хүмүүстэй харилцах хамгийн энгийн арга. Фэйсбүүк хэрэгтэй хэрэггүй мэдээллээр дүүрэн учир таашаадаггүй байна.

    Видео тоглоом

    Тэрээр Xbox тоглох дуртай. Гэхдээ зөвхөн завтай үедээ тоглодог бөгөөд NCAA football, FIFA тоглодог. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй