ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дөрвөн боксчин олимпийн эрх хүртэв

    Энэ зун Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны 31 дэх олимпийн наадам болох билээ. Уг наадамд оролцох тамирчид ээлж дараалан эрхээ авсаар байна. Өмнөд хөршийн Чянь Ань хотод болсон олимпийн эрх олгох  боксын Ази номхон далайн орнуудын тэмцээнд 40 гаруй орны, 300 орчим ширэн бээлийтнүүд  эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн  гурван жинд өрсөлдсөн юм. Тэмцээний шигшээ наймд Монголын эрэгтэй найм, эмэгтэй нэг боксчин үлдэж, өндөр амжилт гаргалаа. Уг тэмцээнээс манай эрэгтэй дөрвөн боксчин олимпийн эрх авсан юм.

    Ази тивийн аварга Д.Отгондалай 60 кг-д  тулалдаж Японы тамирчин Дайсуке Наримацуг 3:0-ээр буулгаснаар олимпийн эрхээ авсан. Д.Отгондалай аваргын төлөө Филиппиний тамирчин Чарли Суарезтэй тулалдаж 2:1-ээр ялж алтан медалийн эзэн болсон. Мөн 64 кг-д тулалдсан Б.Чинзориг Киргизстаны боксчин Ермек Сакеновыг 3:0-ээр ялж олимпийн эрхээ хүртсэн.  Аваргын төлөө Б.Чинзориг Киргизстаны боксчин Абылайхан Жусуповтой таарсан ч 2:1-ээр ялагдаж  мөнгөн медаль хүртсэн юм.

    Хүрэл медаль хүртсэн 69 кг жинд  Б.Түвшинбат, 75 кг Н.Шинэбаяр, 49 кг Г.Ган-эрдэнэ нар дахин олимпийн эрхийн төлөө тулалдсан. Энэ тулаанд Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ нар ялж олимпийн эрхээ өвөртөллөө. Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд боломж байгаа аж. Ирэх Азербайжаны 6-р сарын 14-26-нд Баку хотод олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болно. Харин Эмэгтэй боксчид Казакстаны Астана хотноо болох ДАШТ-нд оролцож медальт байранд орвол олимпийн эрхтэй болно. Энэ тэмцээнд алт, мөнгөн медалийн эзэд шууд олимпийн эрх авсан. Харин хүрэл медаль хүртсэн тамирчид дахин эрхийн төлөө тулаан хийсэн юм. Боксын шигшээ багийнхандаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй