Хаягдал хатуу цаасыг дахин боловсруулдаг дэлхийн хамгийн том компани АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Пратт Индаастрийс юм. Тус компани Индиана мужид 250 сая ам.долларын хөрөнгө оруулж, байгальд ээлтэй дахин боловсруулах үйлдвэр барьж, 137 шинэ ажлын байр нээх болсноо зарлалаа.
Австралийн тэрбумтан Антони Праттын эзэмшдэг Пратт Индаастрийс компани нь дэлхийд хамгийн том цаасан хайрцагны үйлдвэрийг эзэмшдэг. АНУ-ын Индиана мужийн Валпарасио хотод үйл ажиллагаа явуулдаг тус компанийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжиж өнөөдөр Нью-Йорк тэргүүтэй алслагдмал нутгаас түүхий эд татахаа зогсоосон байна. Харин ердөө 30 метр зайтай орших өнөө цагийн хамгийн шилдэг, байгальд орчинд ээлтэй цаасны үйлдвэрээс түүхий эдээ татах болсон байна.
Австралид төвтэй Пратт компани энэхүү шинэ цаасны үйлдвэрт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа нь Валпарайсо хотын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд өнөөдөр тус компанид ажиллаж байгаа 500 хүнээс гадна өөр 137 хүн ажилтай болох юм. Тус компани анх 2000 онд үйлдвэрээ байгуулсан үеэсээ өнөөдрийг хүртэл Индиана мужийн тус хотод хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Нутаг дэвсгэртээ дэлхийн хэмжээний үйлдвэрийг нээж, ашиглалтанд оруулснаар Индиана мужийн ард иргэд эдийн засгийн хувьд дархлаатай болсон гэж цаасны үйлдвэрийн нээлтийн үеэр мужийн захирагч онцолсон байна.
Тус үйлдвэр ашиглалтанд орсноор цаасан хайрцаг үйлдвэрлэх гэж тайрдаг 69 мянган модыг нэг өдөрт хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл өдөр тутамд тайрдаг 120 ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойг аврах боломж гарч ирж байна. Шинэ үйлдвэр 320 кмийн радиус доторх томоохон компаниуд, айл өрхүүдээс цаас, сонин зэрэг хаягдал материалыг цуглуулж цаасан хайрцагны түүхий эд болгож боловсруулах юм. Байгальд ээлтэй хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрээс гарсан түүхий эдийн 65 хувийг 30 метрийн зайд орших Пратт Индаастрийсийн цаасан хайрцагны үйлдвэр авч ашиглах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт