Охид эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон үсний индүүг зөв хэрэглэхийг уриалж байна. Английн Лондон хотод нэгэн эмэгтэйг шатаж байгаа байшингаас нь аврахад галын шалтгаан нь үсний индүү байжээ. Үс шулуутгагч индүүг залгаатай хэвээр нь ламинатан шалан дээр тавьснаас ийнхүү гал гарсан байна. Богино хугацаанд цельсийн 220 хэм буюу өндөг шарж болохоор халдаг үсний индүүг цахилгаанаас салгахаас гадна хүүхэд хүрэхгүй газарт тавьж занших хэрэгтэй. Учир нь үсний индүү бүрэн хөрөхөд 40 минут шаардагддаг байна. Их Британид түлэнхийн эмнэлэгт хандаж байгаа бага насны 10 хүүхэд тутмын нэг нь үсний индүүнд түлэгдэж байгаа гэнэ. Хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс 15 дахин нимгэн байдаг учир маш хүнд түлэгддэг байна
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт