ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA-ийн түүхэн дэх шилдэг пүүзнүүд-2

    Спорт сонирхогч та бүхэнд бид өмнө нь Air Jordan XII, Reebok Shaqnosis, Nike Zoom Flight 95, Air Jordan VI гэсэн сагсан бөмбөгийн түүхтэй салшгүй холбоотой пүүзнүүдийг танилцуулж байсан. Энэ удаад ная, ерээд оны шилдэг тоглогчдын өмсөж байсан пүүзийг танилцуулж байна.

    Reebok Kamikaze II

    Энэ загварын пүүзийг Шон Кемп 1995-1996 оны улиралд “Сиатл Супер Соникс” багт тоглож байхдаа өмсөж байсан байна. Тухайн улиралд Кемп тоглолт бүрт шахуу дабл дабл дунджилж, бүх оддын тоглолтонд хүртэл сонгогдож байжээ.

    Nike Air More Uptempo

    “Чикаго Булсс” багийн довтлогч 33 дугаартай Скотти Пиппений хамгийн алдартай загвар. Тэрээр энэхүү пүүзээ 1996 оны Атлантагийн олимпоор өмсөж АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүний хамтаар алтан медаль хүртсэн билээ.

    Nike Air Zoom GP

    Гери Пейтонд маш сайн гэж хэлж болохоор олон загвар байдаг ч энэ загварыг хамгийн гайхалтай нь гэж үздэг. Түүний амжилтыг товчхон дурьдвал “Миайми Хит” багтай 2006 онд NBA-ийн аварга, есөн удаа бүх оддын тоглолтонд сонгогдсон, 1996 онд “шилдэг хамгаалан тоглогч” болж байсан юм.

    Converse Aero Jam

    Энэ загварын гол нүүр царай болж байсан тоглогчид бол яах аргагүй Мэжик Жонсон, Ларри Бөрд нар юм. 1980-д оны дунд үеэр Конверс өөрийн брендийг сурталчлуулах NBA-ийн залуу тоглогчдыг хайж эхэлсэн бөгөөд улмаар Ларри, Жонсонтой гэрээ байгуулж чаджээ. Тэд ч Конверсын итгэлийг алдаагүй юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй