Африк тивийн зүүн өмнөд хэсэгт 16 сая хүн амтай Малави улс бий. Тус улсын нийт айл өрхийн 95 хувь нь ил гал дээр хоол ундаа бэлтгэдэг байна. Мод, нүүрс шатааж хоол бэлтгэх явцад агаар бохирдож, бага насны хүүхдүүд түлэгдэх явдал түгээмэл байжээ. Тэгвэл тус улсад аялаж явсан английн хоёр жуулчин нутгийн иргэдэд шавраар зуух барихыг зааж, сүүлийн ГУРВАН ЖИЛД 41 гэр бүлийн зуухыг сольжээ.
Одоогоос 12 жилийн өмнө Лиз, Жеофф Фурбер нарМалави улсад аялаж байхдаа ил гал дээр хоол бэлтгэх явцад олон хүүхэд түлэгдэж байгааг анзаарчээ. Улмаар доторх агаарын бохирдол, ой модны хомсдолд хүргэж байгааг хараад нутгийн иргэдэд туслахаар шийджээ.
Замбиа, Танзани, Мозамбик улстай хиллэдэг Маливи улсад нэн тулгамдсан байгал орчны асуудал нь ой модны хомсдол бөгөөд ил гал дээр хоол болгох нь мод устгах гол шалтгаан болж байна. Тус улсын нийт айл өрхийн 95 хувь нь ил гал дээр хоол ундаа болгодог нь олон асуудал бэрхшээл үүсгэж байжээ.
Сүүлийн гурван жилд англи хосын заасан аргаар шавраар зуух хийх ажил Малавийн айл өрхүүдийн дунд тархаж байгаа бөгөөд нийт 41 мянган айл ил галаа халж, тоосгон зуухтай болжээ.
Улмаар тус бүс нутагт зөвхөн хоол унд бэлтгэх явцад ашигладаг түлээний модны хэрэгцээ 67 хувиар багассан байна. Мөн шинэ зуухтай айлууд өмнөх үеэсээ нэг долоо хоногт л 80 мянган ширхэг түлээ хэмнэж байгаа нь жилд олон сая мод хамгаалж үлдэхэд ихээхэн тустай юм. Үүгээр зогсохгүй Малавийн охид эмэгтэйчүүдийн түлээ түүх, мод бэлтгэх хугацаа 10 цагаар богиносчээ. Гэвч тус улсад ил гал дээр хоол бэлтгэх явцад түлэгдэх, угаараар амсьгалсны улмаас зуурдаар нас нөгчих явдал өндөр хэвээр байна. Малави улсын ард иргэд олон зууны турш тулгын гурван чулуун дээр гал түлж хоол хийж ирсэн бөгөөд энэ уламжлалаасаа салахын тулд сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай байгаа гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт