“Рио-2016” Олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээн БНХАУ-ын Чянь Ань хотод болж байна. Одоогоор хагас шигшээд үлдэх тулаанууд үргэлжилж байгаа юм. Монголын тамирчдын эхний тулааныг ОУХМ Д.Отгондалай эхлүүлсэн юм. Ази тивийн аварга Д.Отгондалай Катарын боксчин Ерсекер Хакантай тулж 3:0-ээр /29:28, 30:27, 30:27/ ялж хүрэл медалийн болзол хангалаа. Одоо Д.Отгондалай дараагийнхаа өрсөлдөгчийг ялвал шууд олимпийн эрх авна. Түүний хувьд эхний тойрогтоо гоц мөргөсөн. Дараагийн өрсөлдөгч болох Иракийн боксчин Аммар Жаббар Хассаныг 3:0-ээр /29:27, 29:27, 29:27/ ялсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт