Онгоц барьцаалсан этгээд Кипр улсаас орогнол олгохыг шаардсан бөгөөд онгоцны бүх зорчигчдын суллаж, ганцаараа үлджээ.
Барьцаалагч этгээдийн эхнэр онгоцны буудлаас холгүй тосгонд амьдарч байгаа бөгөөд эхнэртэйгээ уулзахын тулд Египетийн онгоцыг барьцаалж, Кипрт иржээ.
Египет улсын Александриа хотоос Кайра хот руу аялаж байсан 81 зорчигчтой нисэх онгоцыг барьцаалжээ.
Зарим эх сурвалж 55 зорчигч, хөлгийн багийн 5 гишүүн байсан гэж зөрүүтэй мэдээлж байна.
Тус онгоцыг үл мэдэгдэх этгээдүүд барьцаалж, Кипр улс руу нисэхийг шаардсан байна.
Яг одоогийн байдлаар Кипр улсын өмнөд хэсэгт орших Ларнака арлын нисэх онгоцны буудалд онгоц газардсан байна.
Албаны хүмүүс зорчигчдыг нисэх онгоцноос буулгаж чадсан бөгөөд одоо нисэх онгоцонд хөлгийн багийн гишүүд, гадаадын дөрвөн гишүүн үлдсэн гэж EGYPTAIR Твиттерт жиргэлээ.
Египет улсын иргэний агаарын тээврийн удирдах газраас онгоцыг хэдэн хүн барьцаалсан талаар тодорхой тоон мэдээлэл байхгүй ч биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөгөө дэлбэлнэ гэж сүрдүүлж байгааг мэдэгджээ.
Кипр улсын цагдаагийн газраас орон нутгийн цагаар өглөөний 08 цаг 50 минутанд газардах зөвшөөрөл өгсөн гэж мэдэгдлээ.
Монгол улс цагийн бүсчлэлийн хувьд Кипр улсаас 6 цаг түрүүлдэг.
Нисэх онгоцонд АНУ-ын 10 иргэн, Их Британийн 8 иргэн байсан нь тодорхой болоод байна.
Ларнака хот нь нисэх онгоцны буудлаас гадна далайн том боомттой 85 мянган оршин суугчтай.
Шууд үзэхийг хүсвэл: http://bbc.in/1PCFDiz
Б.Энхрийшагай
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт