ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    NBA-ийн түүхэн дэх шилдэг пүүзнүүд

    Сагсан бөмбөгийн хамгийн чухал хэрэгсэл бол яах аргагүй пүүз байдаг. NBA-ийн шилдэг тоглогч ямар пүүз өмсөж байгаагаас хүүхэд залуучууд маань пүүзээ сонгодог. Ихэнхи хүмүүс NBA-ийн түүхэн дэх гайхалтай пүүзийг тэр болгон мэддэггүй. Тэгвэл энэ удаад NBA-ийн тоглогчид ямар пүүз өмсөж гайхалтай тоглолт үзүүлж байсан талаар мэдээлэл хүргэж байна.

    Air Jordan XII

    Жордан пүүзний энэ загварыг түүхэнд 1997 аваргын төлөөх тоглолтонд “Юта Жазз”-ын эсрэг тоглолтонд өмсөж байсан юм. Жордан тухайн тоглолтонд 39 оноо авч байсан ба Пиппентэй тэврэлдэн зогсож буй түүхэн зураг байдаг билээ.

    Reebok Shaqnosis

    Шакил Онил энэ загварыг 1994 онд анх өмсөж олон нийтэд таниулсан. Шак тухайн улиралдаа дабл дабл дунджилсан байна. Сонирхуулахад тэрээр америкийн 22 размерийн пүүз өмсдөг аж.

    Nike Zoom Flight 95

    Жасон Киддын загварууд 1995 оноос хойш гарч эхэлсэн ба тухайн үеийг пүүзний алтан үе ч гэж нэрлэдэг билээ.

    Air Jordan VI

    Майкл Жордан энэ загвараа өмсөж анхны аваргын бөгжөө хүртэж, Финал тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч” болж байсан байна. Тухайн үед “Лос-Анжелес Лейкэрс” багтай аваргын төлөө таарч цувралыг 4:1 харьцаагаар дуусгаж аварга болсон юм.

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй