ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цөмийн хаягдлаа 400 метр гүнд хадгална

    Цөмийн хаягдалд цацраг идэвхит бодис их хэмжээтэй агуулагддаг, хэдэн зуун мянган жилийн дараа л энэ цацраг багасах тооцоо бий. Дэлхий дахин 1950-аад онд цөмийн түлш хэрэглэж эхэлснээс өнөөдрийг хүртэл гарсан бүх хаягдал шингэн хадгалж байгаа. Хүний эрүүл мэндэд хортой энэ хаягдлыг хаана хадгалах вэ гэдэг асуудал цөмийн цахилгаан станцтай улс орнуудад нэн тулгамддаг гэж хэлж болно. Тэгвэл хамгийн сүүлд зургаан сарын өмнө Финланд улс эх газраас алс хол орших нэгэн арлынхаа дор цөмийн түлш хадгалах агуулах барих шийдвэр гаргажээ. Анх 1959 оноос цөмийн цахилгаан станц барьж эхлэн, өнөөдөр дэлхий дахин эрчим хүчнийхээ 11 хувийг цөмийн цахилгаанаар хангаж байна. Гэвч цөмийн түлшнээс ялгарсан өндөр идэвхтэй хаягдал шингэнийг урт хугацаанд, аюулгүй хадгалах асуудал дэлхий дахинд тулгамдаж байна.

    Тэгвэл зургаан сарын өмнө Финланд улсын засгийн газар цөмийн хаягдлыг газрын гүнд хадгалах агуулах барих шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргахын өмнө  тохиромжтой газрыг 30 жил ирж хайсан гэдгийг онцлох нь зүйтэй.   Гучин жилийн эрэл хайгуулын дүнд Финланд улс эх газраас баруун зүгт орших Олкилуото аралд цөмийн хаягдал хадгалахаар сонгожээ. Цөмийн хаягдлыг олон мянган жилийн турш агуулахаар сонгогдсон Олкилуото арал дээр Теол-Лисуден Войма компанийн цөмийн цахилгаан станц бий. Тус аралд цөмийн хаягдал хадгалахыг орон нутгийн захиргаанаас анхандаа эсэргүүцэж байсан ч татварын орлого, нөхөн төлбөр зэрэг эдийн засгийн давуу талыг нь харж зөвшөөрсөн байна. 

            Их Британийн эрдэмтэн Черри Твид хоёр хүчин зүйлийн улмаас аливаа засаг захиргаа газар нутагтаа цөмийн хаягдал булшлахыг зөвшөөрдөг гэж үзжээ. Юун түрүүнд хаягдал булшлах талбай нь аюулгүй байх болон тухайн орон нутгийн удирдлага, цөмийн компанитай хамтран ажиллах гэсэн хоёр хүчин зүйл амин чухал байдаг аж.

    Финланд улс Олкилуото арал дээр 3.2 тэр бум ам.долларын зардлаар 6500 тонн уран хадгалах агуулахыг 2023 он гэхэд ашиглалтанд оруулах болжээ. Цөмийн хаягдлыг газрын хөрснөөс 400 метр гүнд боржин хавтангуудын дунд хадгалах юм. 2023 онд энэ агуулах ашиглалтанд орж 2120 он гэхэд дүүрнэ ээ гэж албаны хүмүүс үзжээ. Агуулах дүүрсний дараа 400 метр гүн энэхүү хонгилыг битүүмжлэх бөгөөд тэр үеэс хэдэн зуун мянган жилийн дараа цацрагийн идэвхжил аюулгүй түвшинд хүрнэ гэж тооцоолж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй